Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ онд хот, хөдөөгийн сургуулийн 30-аад эмч ажлаасаа халагджээ

БШУ-ны болон Сангийн сайд нарын 2018 оны тушаалд 481-ээс доош сурагчтай сургуульд эмч байлгахгүй гэж тусгасан байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд хот, хөдөөгийн сургуулийн 30-аад эмч ажлаасаа халагджээ
Энэ онд хот, хөдөөгийн сургуулийн 30-аад эмч ажлаасаа халагджээ. Зураг: МҮОНРТ

БШУ-ны болон Сангийн сайд нарын 2018 оны тушаалд 481-ээс доош сурагчтай сургуульд эмч байлгахгүй гэж тусгасан байдаг.

Энэ онд дээрх нормативыг хангаагүйгээс сургуулийн 30-аад эмч ажлаасаа халагдсан. Говь-Алтай аймагт л гэхэд 8 эмч ажилгүй болсон. Энэ нь сургуулийн эмч нарын болон хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж Боловсролын салбар дахь эмч нарын эрүүл ирээдүй холбооны тэргүүн н.Батбаатар ярилаа.

Mongolian National Radio · Энэ онд хот, хөдөөгийн сургуулийн 30-аад эмч ажлаасаа халагджээ

Мөн сургуульд ихэвчлэн тэтгэврийн насны хүмүүс эмчээр ажиллаж байна.

Цалин бага, ажиллах орчин нөхцөл хүнд байгаагаас залуу боловсон хүчний дутагдалд орсон. Үүнд анхаарал тавих шаардлагатай гэж тэрбээр хэллээ.

Хуваалцах