Энэ онд худаг шинээр гаргахгүй гэв
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр инженерийн хийцтэй худаг байгуулахгүй гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна.
Мэдээллийн алба

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр инженерийн хийцтэй худаг байгуулахгүй гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Нийт бэлчээрийн 80 орчим хувийг усжуулах шаардлагатай гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Зүүн болон говийн бүсийн аймгуудад газрын гадаргын ус ховор учраас бэлчээрийн усан хангамж муутай. Тиймээс эдгээр аймагт бусад газраас олон худаг гаргах шаардлагатай байна. Гэвч энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худаг байгуулах боломжгүй болсон учраас зарим аймгийн сайн жишгээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс усан хангамжийг сайжруулахад тодорхой хэсгийг нь зарцуулах шаардлагатайг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хэллээ.


















