Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Энэ онд "Хүүхэд хөгжил, хамгаалал"-ын зургаан төв барина

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг нарийвчлан анхаарч хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэршлийг нь өөрчлөхөөс эхлээд олон шат дамжлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгийг мөн онцлолоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд "Хүүхэд хөгжил, хамгаалал"-ын зургаан төв барина
Энэ онд "Хүүхэд хөгжил, хамгаалал"-ын зургаан төв барина. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд өнөөдөр Засгийн газрын “11 11 төв”-д ажиллалаа. Тус яамны зүгээс энэ онд нийслэлийн хэмжээнд Хүүхэд хөгжил, хамгааллын нийт зургаан төвийг барихаар төлөвлөжээ. Дээрх төвүүдийг Засгийн газраас олгодог хүүхдийн мөнгөнөөс хэмнэсэн хөрөнгөөр барих аж. Өнгөрсөн онд хэмнэсэн 5.4 тэрбум төгрөгөөр энэ онд баригдах зургаан төвийг санхүүжүүлэх юм байна.

Хүүхэд хөгжил, хамгааллын төвүүд нь нийслэл дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд чиглэсэн зорилтот үйл ажиллагаа явуулах мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулах ажээ. Эхний ээлжинд дээрх төвүүдийг барьж байгуулсны дараа хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчнийг гадаадад бэлтгэх талаар төлөвлөж байгаа талаар С.Эрдэнэ сайд хэллээ.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг нарийвчлан анхаарч хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэршлийг нь өөрчлөхөөс эхлээд олон шат дамжлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.

Хуваалцах