Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд нийтийн аж ахуйн байгууллагууд усны үнийн алдагдалгүй ажиллана гэв

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнээс гадна тус зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төсвийг баталлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд нийтийн аж ахуйн байгууллагууд усны үнийн алдагдалгүй ажиллана гэв
Энэ онд нийтийн аж ахуйн байгууллагууд усны үнийн алдагдалгүй ажиллана гэв. Зураг: МҮОНРТ

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнээс гадна тус зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төсвийг баталлаа.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 2010 онд шинэчлэн батлагдсан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу усны үнэ, тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах үүрэгтэй, бие даасан, хараат бус, зохицуулах байгууллага юм.

Тус зөвлөл нь хоёр жил гаруй хугацаанд цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифын тогтолцоог улс орон даяар шинэчилж, хоёр талт суурь хураамжтай тарифын системийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд 2015 онд Нийтийн аж ахуйн байгууллагуудын дийлэнх нь алдагдалгүй ажиллах боломжтой болжээ.

Хуваалцах