Энэ онд зул сарын баярын бараа бүтээгдэхүүний эрэлт эрс багасчээ
АНУ болон Европын Холбооны орнууд сүүлийн нэг жил эдийн засгийн удаашралтай байгаагийн улмаас хүнс, ахуйн барааны үйлдвэрлэлийг тогтвортой барих бодлого баримталж байгаа тул бусад бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт эрч багасаж эхэлснийг эдийн засгийн шинжээчид тайлбарлаж байна. Жишээлбэл, жилийн
Мэдээллийн алба

АНУ болон Европын Холбооны орнууд сүүлийн нэг жил эдийн засгийн удаашралтай байгаагийн улмаас хүнс, ахуйн барааны үйлдвэрлэлийг тогтвортой барих бодлого баримталж байгаа тул бусад бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт эрч багасаж эхэлснийг эдийн засгийн шинжээчид тайлбарлаж байна. Жишээлбэл, жилийн өдийд Зул сарын баярын улирал эхэлсэн байдаг тул баяртай холбогдолтой тоглоом, чимэглэл, гацуур модны зах зээл тэлж, худалдан авалт эрчимжсэн байх ёстой. Баярын улирал нь улсын эдийн засагт ямагт нааштай үр дүнг үзүүлж, дотоод дахь барааны эргэлт, мөнгөн урсгалыг өдөөж өгдөг онцлогтой.
Гэвч энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал, өндөр инфляцын түвшин энэ төрлийн бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг бууруулж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд хүндхэн нөхцөл байдал үүсэж байгааг жижиг дунд бизнес эрхлэгчид хуваалцаж байна.


















