Энэ ондоо багтаан Чалкогийн өрийг төлнө
Манай Улс нийгмийн халамжийн чиглэлээр зээлж авсан гадаад өр нэг тэрбум орчим ам.долларын өртэй байгаа билээ.
Мэдээллийн алба

Манай улсын нийгмийн халамжийн чиглэлээр зээлж авсан гадаад өр нэг тэрбум орчим ам.доллар болжээ. Хамгийн сүүлд “Чалко” компаниас зээлсэн өрийг энэ ондоо багтаан төлж дуусгахаар Засгийн газар ажиллаж буйг албаны хүн мэдэгдлээ.
Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Чалкогийн өрийг энэ жилд багтаан гурван сая тонн нүүрсээр төлж дуусна. Эхлээд эдийн засгаа бий болгосноор “Эрдэнэс таван толгой” компанийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Хоёр дахь асуудал нь харилцан саналаа хэлэлцэж ойлголцолд хүрч болно гэдгийг “Чалко” компанийн ерөнхийлөгч онцолсон. Манай талаас чанартай бүтээгдэхүүн нийлүүлнэ. Аль болох олон улсын зах зээлийн үнээр худалдан авна гэж найдаж байна. Цаашдаа гэрээг ойлгомжтой, ил тод, олон улсын түвшний “Off take” гэрээ болгон сайжруулахыг санал болгосон” гэлээ.


















