Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ оны анхны буудлага боллоо

буудлагын үеэр тактикийн анхан шатны нэгж болох салаа тасгийн зохион байгуулалттайгаар байлдааны талбарт явганаар хөдөлгөөн үйлдэх арга ажиллагааг дадлагын хэлбэрээр зохион байгуулж явуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ оны анхны буудлага боллоо
Энэ оны анхны буудлага боллоо. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 340 дүгээр анги 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг дээшлүүлэх, хүн нэг бүрийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Цугларалт” дохиогоор ажиллаж офицер, ахлагч нарын буудлагыг ПМ гар буу болон автоматын нэгдүгээр дасгалаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хилийн 0165 дугаар ангийн буудлагын талбайд амжилттай зохион байгууллаа.

Мөн буудлагын үеэр тактикийн анхан шатны нэгж болох салаа тасгийн зохион байгуулалттайгаар байлдааны талбарт явганаар хөдөлгөөн үйлдэх арга ажиллагааг дадлагын хэлбэрээр зохион байгуулж явуулсан.

Буудлагын ахлах удирдагчаар захирагчийн орлогч, ерөнхий инженер хошууч М.Гончигсум ажилласан бөгөөд буудлага хийх бүрэлдэхүүнд буудлагын үед дагаж мөрдөх аюулгүйн арга хэмжээний дүрэм, зааврыг сайтар судлуулан хүн нэг бүрд аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гарын үсгийг зуруулж баталгаажуулан ажиллалаа гэж Батлан хамгаалах салбарын “Соёмбо” редакц мэдээллээ.

Хуваалцах