Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ оны эхний хагаст ОХУ-ын алтны үйлдвэрлэл 18 хувиар нэмэгджээ

Энэ жилийн эхний хагаст ОХУ-ын алтны үйлдвэрлэл 18 хувиар нэмэгдсэн байна. Оросын алтны үйлдвэрлэл ийнхүү огцом нэмэгдсэн ч тус улсын мөнгөний үйлдвэрлэл нь буурчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ оны эхний хагаст ОХУ-ын алтны үйлдвэрлэл 18 хувиар нэмэгджээ
Энэ оны эхний хагаст ОХУ-ын алтны үйлдвэрлэл 18 хувиар нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн эхний хагаст ОХУ-ын алтны үйлдвэрлэл 18 хувиар нэмэгдсэн байна. Оросын алтны үйлдвэрлэл ийнхүү огцом нэмэгдсэн ч тус улсын мөнгөний үйлдвэрлэл нь буурчээ.

ОХУ-ын Сангийн яамнаас саяхан танилцуулсан тайлан мэдээгээр тус улс 2019 оны 1-р сараас 6-р сарын хооронд 185 тонн гаруй алтыг үйлдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн буюу 2018 оны мөн үеийнхээс 17.8 хувиар их гэсэн үг юм. Өнгөрсөн жилийн 1-р сараас 6-р сарын хооронд ОХУ-ын алтны үйлдвэрлэл 157 тонн байсан бол энэ жил ийнхүү огцом өсчээ. Энэ хооронд Оросын мөнгөний үйлдвэрлэл энэ оны эхний зургаан сарын хугацаанд 6 хувиар буурсан байна. 2018 оны 1-р сараас 6-р сарын хооронд ОХУ 585 тонн мөнгө үйлдвэрлэж байсан бол 2019 оны мөн үед 549 тонн байгаа нь энэ жил буурсан гэдгийг харуулж байна.

Ер нь ОХУ нөөцийн сан дахь алтны хэмжээгээ тогтмол нэмэгдүүлж одоогийн байдлаар 548 тэрбум ам.долларын өртөг бүхий алтыг хуримтлуулаад байна. 12-р сарын 1-ны байдлаар Оросын нөөцийн сан дахь алтан гулдмай дангаараа 2261 тонн буюу 108 тэрбум ам.долларт хүрчээ. Орос улс ийнхүү алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байгаа АНУ-ын долларын нөлөөг аль болохоор багасгах гэсэн оролдлого гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.

Хуваалцах