Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэргүүд тангаргаа өргөлөө

2015 оны II ээлжинд цэргийн алба хаахаар мордсон залуус өнөөдөр тангаргаа өргөлөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэргүүд тангаргаа өргөлөө
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэргүүд тангаргаа өргөлөө. Зураг: МҮОНРТ

2015 оны II ээлжинд цэргийн алба хаахаар мордсон залуус өнөөдөр тангаргаа өргөлөө. Одоогоос 40-өөд жилийн өмнө 18 настайдаа цэргийн албанд хүчин зүтгэхээр тангараг өргөж байсан бэлтгэл хурандаа Б.Доржжүгдэр энэ жил 18 настай ач хүүгээ цэргийн албанд мордуулжээ. Түүний ач хүү Ц.Мөнх-Эрдэнэ торгон цэргийн албанд тэнцэж өнөөдөр эх орондоо үнэнчээр зүтгэхээ батлан, тангараг өргөх гэж байгаад баярлаж бахдаж байгаагаа хурандаа хэлж байлаа.
Зэвсэгт хүчний 032-р ангид татагдсан цэргүүд тайван цагт хүндэт харуулын үүрэг гүйцэтгэж улс орны цэрэг армийн нүүр царай болохоор сонгогдон бэлтгэгдэг. Ц.Мөнх-Эрдэнэтэй ижил олон залуу өнөөдөр энэ албанд нэр төртэйгээр зүтгэхээ тангаргаллаа.
Цэргийн анхан шатны бэлтгэлээ дуусгаж тангараг өргөсөн шинэ цэргүүд одооноос эхлэн жагсаалын бэлтгэлдээ шамдаж цэргийн эрдэмд маш сайн суралцах хэрэгтэй. Ирэх жил тэдэнд Улсын их баяр наадам болон бусад төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанаас гадна АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын үеэр улс орныхоо цэрэг армийн нүүр царайг харуулах томоохон хариуцлага бий.

Хуваалцах