Энэ оны "Шилдэг судлаач" сувилагч нар тодорлоо
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан "Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж, үйлчилгээ" онол, практикийн эрдэм, шинжилгээний хуралд 27 илтгэл хэлэлцжээ.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан "Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж, үйлчилгээ" онол, практикийн эрдэм, шинжилгээний хуралд 27 илтгэл хэлэлцжээ. Нэгдүгээр байрыг “Дотрын тасагт хэвтсэн зүрхний архаг дутагдалтай эмчлүүлэгчдийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг үнэлсэн нь“ сэдвээр аймгийн нэгдсэн эмнэлэгийн Дотрын тасгийн сувилахуйн арга зүйч Ө.Уранчимэг, сувилагч М.Цолмонгэрэл эзэлжээ.
Хоёрдугаар байрыг “НЭ-ийн төрөх тасагт эмчлүүлсэн төрсөн эмэгтэйчүүд дундах тэмбүү өвчний тархалтын байдал” сэдвээр НЭ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн сувилагч Н.Уранчимэг, Ц.Нямдэлгэр, гуравдугаар байрыг “Гэр бүлийн хүчирхийлэл НЭМ-ийн тулгамдсан асуудал болох нь” сэдвээр ЗӨСТ-ийн статистикч бага эмч Ш.Амарсайхан, НЭ-ийн НЭМ-ийн ажилтан С.Содномбямбаа нар шалгарчээ.


















