Энэ оныг дуустал иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд Монголын өмгөөлөгчдийн холбооноос томилогдсон өмгөөлөгчид иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
Мэдээллийн алба

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд Монголын өмгөөлөгчдийн холбооноос томилогдсон өмгөөлөгчид иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
Ингэхдээ өмгөөлөгч тусгайлан хувиар гарган сард хоёр удаа хороон дээр очиж иргэдтэй уулзана. Мөн иргэдэд анхан шатны сургалт явуулах, өргөдөл, гомдол, гэрээг хэрхэн бичих загвар бүхий ном, гарын авлага тараах юм байна. Энэ ажлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийж байгаа юм гэж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Батбямба ярилаа.
Өмгөөлөгчдийн зөвлөгөө өгөх ажиллагаа энэ оныг дуустал үргэлжлэх учраас иргэд оршин суугаа газрынхаа хороон дээр очиж өмгөөлөгчийн хуваарийн дагуу зөвлөгөө тусламж авах боломжтой юм байна.


















