Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 болон 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө
Энэ сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө. Зураг: МҮОНРТ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 болон 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны smartcar.mn аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.Мөн НӨАТ-ын буцаан олголтоосоо автомашиныхаа татвараа шимтгэлгүй төлөх боломжтой болсон. Тодруулбал, ebarimt-руугаа ороход "Автомашины татвараа төлөх үү" гэсэн сонордуулга ирсэн байх бөгөөд "Тийм" товч дарснаар хялбараар төлөх боломжтой юм.

Хуваалцах