Энэ сард 4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 4, 9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Гуравдугаар сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу.АТБӨЯХАТ, АБТ, АЗАТөлбөр төлөх цэгүүдийн байршилд/дДүүрэгБайршилЦагийн хуваарь1Баянзүрх дүүрэгБаянзүрх дүүргийн татварын хэтэс08.30-17.30Дүнжингарав худалдааны төв дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв хураах цэгажлын өдөр-08.00-20.00 бямба-10.00-16.00 нямд -амарнаБаянзүрх дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэгөдөр бүр 08.30-20.302Сүхбаатар дүүрэгСүхбаатар дүүрэг татварын хэлтэс08.30-17.30АТҮТ-Циркийн баруун урд хураах цэг08.30-17.313Чингэлтэй дүүрэгЧингэлтэй дүүрэг татварын хэлтэс08.30-17.30Нисдэг машин худалдааны төв дахь татвар хураах цэг08.30-17.304Баянгол дүүрэгБаянгол дүүрэг татварын хэлтэс08.30-17.30Баянгол дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэгөдөр бүр 08.30-20.305Хан-уул дүүрэгХан-уул дүүрэг татварын хэлтэс08.30-17.30Цэлмэг тэнгэр хотхон / 3-ДЦС-ийн чанх урд/ өдөр бүр 08.30-20.306Сонгинохайрхан дүүрэгСонгинохайрхан дүүрэг татварын хэлтэс08.30-17.30Сонгинохайрхан дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэгөдөр бүр 08.30-20.30Монгол Хюндэй ХХК-н байр08.30-17.30Авто худалдааны цогцолбор / 22-н товчооны урд/08.30-17.30



















