Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сард 68 иргэнийг ажилд зуучилжээ

Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь 11 дүгээр сард 68 иргэнийг ажилд зуучилсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард 68 иргэнийг ажилд зуучилжээ
Энэ сард 68 иргэнийг ажилд зуучилжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь 11 дүгээр сард 68 иргэнийг ажилд зуучилсан байна. Ажилд зуучлагдсан иргэдийн 77 хувь нь байнгын, 22.4 хувь нь түр, 0.6 хувь нь улирлын ажлын байранд тус тус зуучлагджээ.

Зуучлагдсан иргэдийг зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад Хэнтий, Сүхбаатар аймгаас нэг хувиар илүү бөгөөд бүсийн нийт зуучлагдсан иргэдийн 33 хувь, улсын нийт зуучлагдсан иргэдийн гурван хувийг эзэлж байна.

Харин энэ сард 93 ажлын шинэ байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан LMIS програмд бүртгэж мэдээллээд байна. 2016 он гарсаар аймгийн хэмжээнд 862 ажлын шинэ байр бий болсон бол 2016 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс өссөн дүнгээр 1046 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ирүүлснээс 983 иргэнийг ажилд зуучлаад байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах