Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ

МҮБХ-ноос Монгол бөхийн өргөөнд энэ сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ. Үүнийг уншигч танаа дараах байдлаар хүргье.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ
Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

МҮБХ-ноос Монгол бөхийн өргөөнд энэ сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ. Үүнийг уншигч танаа дараах байдлаар хүргэе.

Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз” баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан,

Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.

Хуваалцах