Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ сард болох үндэсний бөхийн барилдаануудын хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд энэ сард болох үндэсний бөхийн барилдаануудын хуваарийг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард болох үндэсний бөхийн барилдаануудын хуваарь
Энэ сард болох үндэсний бөхийн барилдаануудын хуваарь. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд энэ сард болох үндэсний бөхийн барилдаануудын хуваарийг хүргэж байна.

  • Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

  • Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

  • Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

  • Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас "Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол Улсын начин цолны хүндэтгэл" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Хуваалцах