Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Эрхэм уншигч танд энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо 2023 оны нэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг хүргэж байна.

Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 22-нд 12:00 цагаас "Талх чихэр" компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Хуваалцах