Энэ сард эболагаар 224 хүн нас барсан байна
Энэ сарын 18-наас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ.
Мэдээллийн алба

2 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23795 хүн өвчилж, 9553 хүн (40.5 хувь) нас барсан байна. Энэ сарын 18-наас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ.
Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 99 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.


















