Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 тохиолдол бүртгэгджээ

Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 тохиолдол бүртгэгджээ
Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Есөн хүн /том хүн 7, хүүхэд 2/-ийг авран хамгаалж, дөрвөн тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.

Хуваалцах