Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сард хаах авто замууд

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн томоохон засвар шинэчлэлт хийж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард хаах авто замууд
Энэ сард хаах авто замууд. Зураг: МҮОНРТ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн томоохон засвар шинэчлэлт хийж байна. Инженерийн шугам сүлжээг засах, шинээр байгуулахаар хэд хэдэн авто замыг хааж байна. Тухайлбал, Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүртэл зам хааж цэвэр бохир усны шугамыг байрлуулах юм байна.

Мөн Хасбаатарын гудамж Эх нялхсын эрүүл мэндийн төвийн баруун хойд уулзвараас 40-р сургууль хүртэлх авто замыг энэ сарын 9-ний өдрөөс 23 хүртэл хааж инженерийн шугам сүлжээг байрлуулахаар төлөвлөж байна. Энэ сард хаах авто замуудын талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтэн н.Чинзоригийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Энэ сард хаах авто замууд

Нийслэлд одоогоор 100 гаруй байршилд авто зам сэтлэх, сүвлэх, гарц гаргах ажил хийсэн байна.

Хуваалцах