Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 10-18-нд цэргийн цагдаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ

7 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд 2-оос доошгүй цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эргүүлийг 3 ээлжээр нэгтгэл, анги, байгууллагын байрлал, албан тушаалын байр, эрсдэл бүхий объект, голын эргийн дагуу томилон үүрэг гүйцэтгүүлэх, ингэхдээ “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”-ыг ягштал мөрдөж ажилл

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 10-18-нд цэргийн цагдаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ
Энэ сарын 10-18-нд цэргийн цагдаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсээс Цэргийн хүрээ /хотхон/-ний цэргийн цагдаагийн нэгжийн дарга нартай цахим хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хуралд ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга, Цэргийн цагдаагийн дарга, дэд хурандаа Н.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Дэмжлэгийн газрын дарга, хурандаа Д.Адъяабазар нар оролцов. Энэ үеэр Замын-Үүдэд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар холбогдож зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Хурлын эхэнд “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”, албаны шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаарх сургалтыг явуулсан бөгөөд баяр, амралтын өдрүүдэд доорх чиглэлийг баримталж ажиллахыг анхааруулав. Үүнд, Засгийн газрын шийдвэрээр Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг ирэх жил болтол хойшлуулсан ч амралтын олон өдрүүд үргэлжлэх болсонтой холбогдуулан сонор сэрэмжтэй байж, цэргийн цагдаагийн эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэлтийг эрчимжүүлэхэд анхаарахын зэрэгцээ Цэргийн хүрээ /хотхон/-ний цэргийн цагдаагийн нэгжүүд орон тоогоор дутуу байгаа бүрэлдэхүүнээ Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас нөхөн хангаж, зарим шаардлагатай үед цэргийн цагдаад дэмжлэг үзүүлэх алба хаагчдыг томилгоожуулан 7 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд 2-оос доошгүй цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эргүүлийг 3 ээлжээр нэгтгэл, анги, байгууллагын байрлал, албан тушаалын байр, эрсдэл бүхий объект, голын эргийн дагуу томилон үүрэг гүйцэтгүүлэх, ингэхдээ “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”-ыг ягштал мөрдөж ажиллахыг сануулав.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ, түүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлалаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хүргүүлсэн тушаал, заавар, чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг болголоо.

Хуваалцах