Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулахаар болоод байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулахаар болоод байгаа.

Тэгш, сондгой хязгаарлалтын хуваарийг хүргэж байна.

Сондгой дугаартай (1, 3, 5, 7, 9) автомашин хөдөлгөөнд оролцох өдөр:

8-р сар: 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31 9-р сар: 3, 5, 7, 9, 11

Тэгш дугаартай (0, 2, 4, 6, автомашин хөдөлгөөнд оролцох өдөр:

8-р сар: 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30 9-р сар: 2, 4, 6, 8, 10, 12

Иргэд, жолооч та бүхэн дээрх хуваарийг мөрдөж, замын хөдөлгөөний дүрмээ сахин, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Хуваалцах