Энэ сарын 15-нд дугуйн замтай болно
Манай улсын хувьд унадаг дугуй унадаг иргэддээ зорилсан зориулалтын зам байдаггүй. Энэ асуудалтай холбогдуулан Бэлхийн зуслан руу тавьж буй 5.7 км авто замын хажууд явган хүний замаас гадна дугуйн зам шинээр тавихаар төлөвлөжээ. Тус замыг 5.7 км урт, 2.5 метр өргөн, гэрэлтүүлэгтэй барихаар болсон ба
Мэдээллийн алба

Манай улсын хувьд унадаг дугуй унадаг иргэддээ зорилсан зориулалтын зам байдаггүй. Энэ асуудалтай холбогдуулан Бэлхийн зуслан руу тавьж буй 5.7 км авто замын хажууд явган хүний замаас гадна дугуйн зам шинээр тавихаар төлөвлөжээ. Тус замыг 5.7 км урт, 2.5 метр өргөн, гэрэлтүүлэгтэй барихаар болсон байна.
Замын гүйцэтгэлийг “Үйлсийн зам” компани графикийн дагуу үргэлжлүүлж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар болсон байна.
Дугуйн замыг цааш үргэлжлүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 800 метр урт, 2.5 метр өргөн зам барьж, хоёр талаар нь гэрэлтүүлэг суурилуулан тавихаар болжээ. Мөн Баянгол дүүргийн X хорооллын арын зам дагуу байрлуулж, модны хоёрын зам дагуух даланг ашиглан дугуйн зам тавихаар төлөвлөөд байгаа юм байна.


















