Энэ сарын 2-нд гурван хүн золгүйгээр нас баржээ
Энэ сарын 2-нд Төв аймгийн Бүрэн сумын нутаг “Монголын даваа” гэх газраас хойш 5 км зайд Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд оршин суух 26 настай эрэгтэй Э “Toyota Chaser” авто машинтай онхолдож зорчигч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б нас баржээ.
Мэдээллийн алба

Мөн Сүхбаатар аймгийн Асгат сум орох замд Баруун-Урт сумын V багт оршин суух Б нь “Toyota Prius-10” авто машин онхолдож зорчигч 27 настай, эрэгтэй Б нас барсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "406-р километрийн 9-р зуутад 2662-р галт тэргэнд оршин суух тодорхой хаяггүй 52 настай эрэгтэй О дайрагдаж нас барсан хэрэг гарчээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.