Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө цаг нэг цагаар ухарна

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулаад байсан бол энэ сарын 23-24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжиж, цагийг нэг цагаар ухрааха

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө цаг нэг цагаар ухарна
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө цаг нэг цагаар ухарна. Зураг: МҮОНРТ

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулаад байсан бол энэ сарын 23-24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжиж, цагийг нэг цагаар ухраахаар болжээ.

Монгол Улс 1960 онд анх “цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн “цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Хуваалцах