Энэ сарын 24-нд дуут дохиог ажиллуулна
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Өнөө жил энэ өдөр гуравдугаар сарын 24-нд таарч байна.
Дуут дохио 16:00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа гарч задгай талбайд зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврах зорилготой.
Эх сурвалж: Онцгой байдлын газар
Хуваалцах


















