Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 25 гэхэд тариалалтаа дуусгахыг зөвлөж байна

Хаврын тариалалт үргэлжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 25 гэхэд тариалалтаа дуусгахыг зөвлөж байна
Энэ сарын 25 гэхэд тариалалтаа дуусгахыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Хаврын тариалалт үргэлжилж байна. Үндсэн тариалангийн бүс нутгуудад тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд энэ сарын 25 гэхэд тариалалтаа дуусгах зөвлөмжийг салбарын яамнаас өгч байгаа юм. Мөн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгосон бордоог энэ жил заавал хэрэглэх ёстой. Химийн бодис хүрэлцэхүйц хэмжээгээр оруулж ирсэн учраас химийн аргатай хослуулж, дэвшилтэт технологийг ашиглан уриншийг бэлдэх шаардлагатайг мөн зөвлөж байна.

Тариалан эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг хөрсийг хөмрүүлж хагалахыг хатуу хориглосон. Тэг элдэншүүлэх технологийг мөрдөн ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэллээ.

Хуваалцах