Энэ сарын 26-наас галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжинэ
Энэ сарын 26-ны 02:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжих тул Улаанбаатар-Сайншанд чиглэлийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт орж байгаа ажээ. Тиймээс Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас 10:15 цагт явж, Сайншандад 19:57 цагт ирнэ.
Мэдээллийн алба

Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг Сайншандаас 21:27 цагт явж, Улаанбаатарт 07:35 цагт ирнэ.
Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг Улаанбаатараас 17:30 цагт явж, Сайншандад 01:59 цагт ирж 02:49 цагт явж Замын-Үүдэд 07:40 цагт ирнэ.
Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэг 18:15 цагт Замын-Үүдээс явж, Сайншандад 23:15 цагт ирж, 23:55 цагт явж Улаанбаатарт 08:55 цагт ирэх гэнэ.