Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 26-нд нар хиртэнэ

Арванхоёрдугаар сарын 26-нд нар хиртэнэ. Уг нар хиртэлт нь 12 цаг 49 минутаас 13 цаг 46 минутын хооронд нийт 57 минут үргэлжлэх ба оргил үе нь 13 цаг 18 минутад харагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 26-нд нар хиртэнэ
Энэ сарын 26-нд нар хиртэнэ. Зураг: МҮОНРТ

2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд нар хиртэнэ. Уг нар хиртэлт нь 12 цаг 49 минутаас 13 цаг 46 минутын хооронд нийт 57 минут үргэлжлэх ба оргил үе нь 13 цаг 18 минутад харагдана.

Нар хиртэлт гэдэг нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.

Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий.

Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч, бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншилтай байжээ.

Хуваалцах