Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 28, 29-нд БНХАУ-аас 1362 иргэнийг хилээр орууллаа

Замын-Үүд хилийн боомтоор 1354, Ханги хилийн боомтоор 8, нийт 1362 иргэнийг Монгол Улсын хилээр татан авч оруулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 28, 29-нд БНХАУ-аас 1362 иргэнийг хилээр орууллаа
Энэ сарын 28, 29-нд БНХАУ-аас 1362 иргэнийг хилээр орууллаа. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны үеэр энэ сарын 28-29-нд Замын-Үүд хилийн боомтоор 1354, Ханги хилийн боомтоор 8, нийт 1362 иргэнийг Монгол Улсын хилээр татан авч оруулсан гэдгийг хэллээ.

Түүнчлэн дээрх иргэдийн биеийн халууныг нэг бүрчлэн хэмжиж эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажилласан бөгөөд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг мэдээлэв.

Хуваалцах