Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Энэ сарын 28, 29-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим автозамд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох, мөн тус өдөр 6 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 28, 29-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Энэ сарын 28, 29-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын авто замын түгжрэл саатлыг бууруулах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дараах хоёр төрлийн захирамж шийдвэр гаргасан.

Тодруулбал, Энэ сарын 19-ний өдрийн А/642 дугаартай захирамжийн дагуу энэ сарын 28, 29-нд тэгш сондгой буюу дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулна.

Мөн А/641 дугаартай захирамжаар Энхтайваны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд автомашингүй өдрийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим автозамд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох, мөн тус өдөр 6 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хуваалцах