Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна

Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой энэ сарын 29-нд тохионо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна
Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна. Зураг: МҮОНРТ

Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах юм. Өнөө жил 12 дугаар сарын 29 пүрэв гарагт тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд эл өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон байдаг.

Хуваалцах