Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Энэ сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд "Корэйн Эйр" компани нэмэлт нислэг үйлдэнэ

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд "Корэйн Эйр" компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд "Корэйн Эйр" компани нэмэлт нислэг үйлдэнэ
Энэ сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд "Корэйн Эйр" компани нэмэлт нислэг үйлдэнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд "Корэйн Эйр" компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.

Уг нислэгээр 150 орчим монгол иргэнийг тээвэрлэх боломжтой бөгөөд уг нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон ГХЯ хийхгүй.

Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар дахь "Корэйн Эйр" компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email: imy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой.

Хуваалцах