Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Гуравдугаар сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

Гуравдугаар сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

  • 1834 оны энэ өдөр Канадын Торонто хотыг байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

  • 1869 оны энэ өдөр Алдарт эрдэмтэн Дмитрий Менделеев Оросын химийн хүрээлэнд үелэх системээ анх удаа танилцуулжээ.

  • 1882 оны энэ өдөр Сербийн хаант улсыг дахин байгуулжээ.

  • 1899 оны энэ өдөр Германы Баейр эмийн үйлдвэр "Аспирин" эмийг худалдаалах эрхийг авчээ.

  • 1902 оны энэ өдөр Испанийн эзэн хааны "Реал Мадрид" хөлбөмбөгийн клубыг үүсгэн байгуулжээ.

  • 1946 оны энэ өдөр Вьетнамын эрх чөлөөний удирдагч Хо Ши Мин Францын удирдлагуудтай автономит эрхтэй болгох талаар тохиролцоонд хүрчээ.

  • 1953 оны энэ өдөр ЗХУ-н Коммунист намын ерөнхий нарын бичгийн дарга ЗХУ-ын удирдагчаар Георгий Маленков тодорчээ.

  • 1957 оны энэ өдөр Гана улс Британийн дарангуйллаас мултарсан Африкын анхны улс болсон түүхтэй.

  • 1967 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч агсан Йосеф Сталиний охин Светлана Алилуева АНУ руу дүрвэсэн байна.

  • 1987 - Бельгийн эргээс хөдөлсөн Британийн “Эм Эс Хералд оф Фрий Интерпрайз” /"MS Herald of Free Enterprise"/ хөлөг 90 секундын дотор живж, 193 хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ.

Хуваалцах