Энэ өдөр дэлхийн түүхэнд
Гуравдугаар сарын 18-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
Мэдээллийн алба

Гуравдугаар сарын 18-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
-1948 оны энэ өдөр Зөвлөлтийн тал Югославын нутаг дэвсгэрээс цэргээ гаргажээ.
-1965 оны энэ өдөр "Восход 2" сансрын хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажилласан байна. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм.
-1990 оны энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Герман улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулжээ.
-1993 оны энэ өдөр АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 уран зургийг хулгайлжээ. Нийтдээ 300 сая америк доллараар хэмжигдэх энэ хулгай тус улсын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
-2014 оны энэ өдөр ОХУ-ын Төрийн Дума “Крымын хойгийг” газар нутагтаа нэгтгэхийг хүлээн зөвшөөрчээ.


















