Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1895 оны энэ өдөр Францын зохион бүтээгч Август болон Луй Лумье нар дүрс бичих аппаратаар анхны дүрсээ бичжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

Гуравдугаар сарын 19-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

  • 1895 оны энэ өдөр Францын зохион бүтээгч Август болон Луй Лумье нар дүрс бичих аппаратаар анхны дүрсээ бичжээ.

  • 1918 оны энэ өдөр АНУ-ын конгресс цаг, мөнгө, эрчим хүч хэмнэх зорилгоор улсаа цагийн бүслүүрт хуваах шийдвэр гаргажээ.

  • 1932 оны энэ өдөр Сидней Харбор гүүр ашиглалтад оржээ.

  • 1962 оны энэ өдөр Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарчээ.

  • 1990 оны энэ өдөр Австри улсад үндэстний цөөнхийн хооронд бага зэргийн мөргөлдөөн болжээ. Мөргөлдөгч талууд Австрийн эзэнт гүрний 1848 оны хувьсгалын ойн үеэр ийнхүү тулаан дэгдээсэн байна.

  • 2002 оны энэ өдөр Их Британийн Үндэстнүүдийн холбооны дээд комисс Зимбабве улсыг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүний эрхийг зөрчин, санал худалдан авах, санал будлиантуулах ажиллагаа явуулсан гэж дүгнэжээ.

  • 2004 оны энэ өдөр1952 онд Балтийн тэнгист осолдсон Оросын "Миг-15" онгоцыг Шведийн "ДС-3" онгоц буудан сөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

  • 2011 оны энэ өдөр Ливийн иргэний дайн: Ливийн удирдагч Муаммар Каддафигийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхэлжээ.

Хуваалцах