Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Гуравдугаар сарын 27-ны энэ өдөр дэлхийн түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг товчоор хүргэе.
Мэдээллийн алба

Гуравдугаар сарын 27-ны энэ өдөр дэлхийн түүхэнд онцлох ямар үйл явдал болж байсныг товчоор хүргэе.
-1625 оны энэ өдөр Англи, Шотланд, Ирландын хаан ширээнд I Чарльз суужээ.
-1871 оны энэ өдөр Регби спортын анхны олон улсын тоглолт Шотланд-Английн хооронд болж Шотландчууд ялалт байгуулжээ.
-1964 оны энэ өдөр Хойд Америкийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд Аляск мужийн төвийн өмнөд хэсгийн 125 хүн өртөж амиа алдсан байна. Ялангуяа Аляск мужийн Анкорейж хот маш их хохирол амсчээ.
-1993 оны энэ өдөр БНХАУ-ын даргын суудалд Жианг Земин суужээ.
-2014 оны энэ өдөр Филиппиний засгийн газар тус улсын хамгийн том Муслим шашны хөдөлгөөн болох Моро Исламын чөлөөлөх фронттой гэрээ байгуулж хурцадмал байдлыг намжаажээ.


















