Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Дөрөвдүгээр сарын 9-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сарын 9-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

-1585 оны энэ өдөр Английн нэрт аялагч Уольтер Релейны удирдсан судалгааны баг одоогийн Умард Каролина мужийг илрүүлж, Роанокын колонийг байгуулжээ.

-1682 оны энэ өдөр Францын аялагч Робер Кавелье “Мисиссипи” голд хүрч тус газар нутгийг Луйзана гэж нэрлэсэн байна.

-1860 оны энэ өдөр Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвилийн зохиосон "фонавтограф" төхөөрөмжөөр анх удаа хүний яриаг бичжээ.

-1937 оны энэ өдөр Япончуудын зохион бүтээсэн "Камиказе" онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газарджээ. Энэ нь Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болсон байна.

-1942 оны энэ өдөр АНУ цөмийн эрчим хүчний зөвлөл байгуулжээ.

-1957 оны энэ өдөр Египет улсад Суэцын сувгийг албан ёсоор нээж, хөлөг онгоцуудыг зорчуулж эхэлжээ.

-1991 энэ өдөр Гүрж тусгаар улс болсноо зарлажээ.

-2003 оны энэ өдөр Америкийн цэргийн хүч Багдад хотыг эзлэн авчээ. Улмаар Саддам Хуссейны зураг, хөшөө, өмнөх туг, далбаа, төрийн сүлд зэргийг буулгажээ.

-2005 оны энэ өдөр Уэльсийн хунтайж Чарльз олон жил харилцаатай байсан Камилла Паркер Баулестэй хуримлажээ.

Хуваалцах