Энэ өдөр дэлхийн түүхэнд
Дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
Мэдээллийн алба

Дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
1564 - Алдарт зохиолч Уиллиам Шекспир Английн Уорвикшайр дахь Страффордын сүмд загалмайлуулав.
1802 - Францын хаан Наполеон Бонапарт Францын хувьсгалын гол тоглогчдыг Францад сайн дураараа нэгдвэл олон зүйлийн урамшуулал олгох, энхтайван байдлыг тогтоохыг хамтран ажиллана гэж амлажээ.
1903 - Испанийн хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубийн нэг Атлетико Мадрид байгуулагдав.
1923 - Хатагтай Элизабет Бауес-Лион Йоркийн гүнтэй хуримлах ёслол Вестминстерийн ордонд болжээ.
1925 - Веймарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр Паул фон Гинденбург сонгогдов. Тэрээр тус улсад сонгуулиар ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны улстөрч болсон юм.
1944 - Грекийн Ерөнхийлөгчөөр Гиоргиос Папандреу сонгогджээ.
1954 - Женевийн хуралдаанаар Индохятад болон Солонгосын энхтайвны талаар хэлэлцэв.
1962 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Рейнжэр 4" хөлөг сарыг мөргөн сүйрчээ.
1963 - Ливи улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, Ливийн хаант улс байгуулагджээ. Мөн тэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан юм.
1964 - Африкийн Танганьяка болон Занзибар улсууд нэгдэж Танзани улсыг байгуулав.
1966 - ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Узбекистан улсын Ташкент хотод 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 200 хүн амиа алджээ.
1981 - АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн доктор Майкл Р.Харрисон болон түүний багийнхан ураг салгах мэс ажилбарыг анх удаа гүйцэтгэв.
1986 - ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Украин улсын Припят хтод орших Чернобылын атомын цахилгаан станц сүйрэв. Энэ нь дэлхийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй АЦС-ын сүйрэл байсан юм.
1989 - Дэлхийн түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан хар шуурга болов. Бангладешийн тувд болсон шуурганы улмаас 1,300 хүн амиа алдаж, 12,000 хүн бэртэж гэмтэн, 80,000 өрх орох оронгүй болжээ.
1994 - Япон улсын Нагоя нисэх буудалд Хятадын агаарын тээврийн 140-р нислэг сүйрэв. Ослын улмаас хөлгийн багийн 271 хүн бүгд амиа алдсан юм.


















