Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Тавдугаар сарын 1-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

Тавдугаар сарын 1-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

  • 1759 - Дорнын шавар эдлэлийн технологийг туршилтаар олж нээсэн Жосиая Уеджвүүд шаазан ваарны үйлдвэрээ байгуулжээ.

  • 1840 - Дэлхийн хамгийн анхны шуудангийн маркийг Их Британид ашиглажээ.

  • 1856 - Филиппин улсад Изабела мужийг байгуулав. Тус мужийг Испанийн хатан хаан II Изабелагийн дурсгалыг хүндэтгэн нэрлэсэн байна.

  • 1875 - Английн Лондон хотод байх Александрын ордон хоёр жилийн дараа эргэн үүдээ нээв. Тус ордон 1873 онд бүрэн шатаад байсан юм.

  • 1884 - АНУ-ын Конгрессын шийдвэрээр АНУ ажлын найман цагт шилжив.

  • 1930 - Шинээр нээн илрүүлсэн одой гарагт Плуто гэх нэр хайрлав.

  • 1931 - Нью-Йорк хотын бэлгэ тэмдгээр "Empire State Building" тодров.

  • 1956 - Нэрт эрдэмтэн Йонас Салкийн нээсэн полио вакциныг анх удаа өвчтөнд хэрэглэж эхэлжээ.

  • 1961 - Кубын ерөнхий сайд Фидель Кастро улс орноо социалист үндэстэн хэмээн зарлан тунхаглаж, сонгуулийг халав.

  • 1978 - Японы иргэн, аялагч Уемура Наоми нохой чаргаар Хойд туйлд хүрэв. Тэрээр ганцаараа хойд туйлд хүрсэн дэлхийн анхны хүн болсон билээ.

  • 1994 - Алдарт "Формула 1" тэмцээний гурван удаагийн аварга Бразилийн нисгэгч Эйртон Сенна Сан Мариногийн гран пригийн үеэр осолдож амиа алджээ.

  • 2004 - Кипр, Чех, Эстони, Унгар, Латви, Литви, Мальта, Польш, Словак, Словени улсууд Европын холбоонд нэгэн зэрэг элсэв.

  • 2009 - Швед улс ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.

  • 2011 - Ромын пап XVI Бенедикт өмнөх пап II Йоан Павелийг гэгээнтнээр өргөмжлөв.

Хуваалцах