Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

-1777 оны энэ өдөр Жорж Вашингтоноор удирдуулсан арми Нью-Жерсийн Трентонд англичуудыг бут цохижээ. Мөн АНУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн энэ байлдаан түүхэнд алтан үсгээр бичигджээ. -1941 оны нэгдүгээр сарын 2-нд Гитлерийн агаарын хүчин Уайлсын Лландафф дуганыг бөмбөгд

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

-1977 оны энэ өдөр Жорж Вашингтоноор удирдуулсан арми Нью-Жерсийн Трентонд англичуудыг бут цохижээ. Мөн АНУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн энэ байлдаан түүхэнд алтан үсгээр бичигджээ.

-1941 оны нэгдүгээр сарын 2-нд Гитлерийн агаарын хүчин Уайлсын Лландафф дуганыг бөмбөгдөж, соёлын эсрэг гэмт хэрэг үйлджээ.

-1963 оны энэ өдөр Вьет Конг анхны том ялалтаа байгуулав. Ап Бакийн тулаан гэж алдаршсан энэ байлдаан америкчуудад том сургамж болжээ.

-1967 оны нэгдүгээр сарын 2-нд Холливудын жүжигчин Рональд Рейган Калифорни мужйн амбан захирагч болсноор улс төрчийн гараагаа амжилттай эхлүүлжээ.

-1976 оны нэгдүгээр сарын 2-нд Умард тэнгисийн шуурга дэгдэж, 82 хүн амиа алдаж, 1.3 тэрбум ам.долларын хохирол учирчээ.

-1992 оны энэ өдөр Гүржид төрийн эргэлт гарч, Звиад Гамсахурдиа Ерөнхийлөгчийн суудалд суужээ.

-1993 оны энэ өдөр Шри-Ланкын тэнгисийн цэрэг Жаффина арал дээр 100 хүнийг алснаар иргэний дайны гал асжээ.

Хуваалцах