Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Аравдугаар сарын 4-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

Аравдугаар сарын 4-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

-Дэлхийн амьтан хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. 1931 онд Италийн Флоренци хотноо Байгаль хамгаалах хөдөлгөөний олон улсын хурлаас энэ шийдвэрийг гаргажээ.

-Өнөөдөр “Дэлхийн сансрын долоо хоног” эхэлж байна. Сансрын шинжлэх ухаан, техникийн хүний амьдралд үзүүлж байгаа хувь нэмрийг сурталчлах зорилготой юм.

-1957 оны энэ өдөр “Спутник-1” анхны хиймэл дагуулыг ЗХУ-ын эрдэмтэд зохион бүтээж сансарт хөөргөжээ. Хөлгийн жин 83 кг, голч нь 58 см байсан юм. Дэлхийгээс 947 км-ийн зайтай нисч, сансарт 92 хоног ажиллан хэт халалтаас болж шатаж устсан байна.

-1582 оны энэ өдөр Ромын пап 13-р Григорий “Юлийн тоолол”-ыг шинэчлэн сайжруулжээ. Ингэснээр энэ өдрөөс Григорийн цаг тооллыг мөрдөж эхэлсэн байна. Нарны тоолол буюу аргын тооллыг эдүгээ дэлхийн ихэнх оронд хэрэглэж байна.

-1822 оны энэ өдөр АНУ-ын 19 дэх ерөнхийлөгч Ратерфорд Берчард Хейс мэндэлжээ. Огайо мужийн захирагчаар хоёр удаа сонгогдсон тэрбээр 1876 онд АНУ-ын Ерөнхийлөгч болсон юм.

Хуваалцах