Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Гуравдугаар сарын 31-ний энэ өдөр дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн онцлох үйл явдлуудаас та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Гуравдугаар сарын 31-ний энэ өдөр дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн онцлох үйл явдлуудаас та бүхэнд хүргэж байна.

  • 1774 - Америкийн иргэний дайн: Их Британийн эзэнт гүрэн Массачусетсийн Бостон хотын боомтыг хаах зарлиг гаргав.

  • 1822 - ГрекынЧиос аралд олон нийтийг хамарсан бослого дэгдсэн тул Оттоманы эзэнт гүрэн цэргийн хүчээр бослогыг даржээ.

  • 1854 - Япон болон АНУ-ын талууд худалдааны гэрээ байгуулснаар Японы Шимода, Хакодате хотуудад Америкийн тал боомт нээв.

  • 1889 - Парисын билэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг албан ёсоор нээгджээ.

  • 1899 - Филиппиний анхны бүгд найрамдах улсын нийслэл Малолосыг Америкийн зэвсэгт хүчин эзлэв.

  • 1906 - Америкийн коллежуудын спортын холбоо байгуулагджээ.

  • 1909 - Серби улс Босни Герцеговиныг Австрийн мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөв.

  • 1917 - АНУ-ын гаргасан Данийн Дорнод Энэтхэгийн арлыг 25 сая ам.доллараар авах саналыг Данийн засгийн газар зөвшөөрч Америкийн талд худалджээ. Улмаар АНУ-ын Засгийн газар шинээр авсан газраа АНУ-ын Виржинийн арал хэмжээн нэрлэсэн байна.

  • 1918 - АНУ даяар өдрийн цагаар цахилгаан хэмнэх тухай хууль хэрэгжиж эхлэв.

  • 1921 - Австралийн нисэх хүчин байгуулагджээ.

  • 1930 - Уран сайхны киноны хуулийн дагуу секс, гэмт хэрэг, шашин шүтлэг, хүчирхийлэл зэргийг гаргахыг хориглох, гаргахад хүрвэл Засгийн газраас асуух тухай хууль мөрдөгдөж эхлэв. Энэ хууль 38 жилийн туршид хэрэгжсэн юм.

  • 1931 - Никарагуа улсын нийслэл Манагуа хотод газар хөдлөлт болж 2,000 хүн амиа алджээ.

  • 1933 - АНУ-ын ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилгоор Иргэний хамгаалалтын корпусыг байгуулав.

  • 1942 - Дэлхийн II дайн: Японы зэвсэгт хүчин Крисмасын аралд халдан довтолжээ.

  • 1945 - Дэлхийн II дайн: Дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.

  • 1949 - Ньюфаундлендийн доминион Канадын эх газрын холбоонд нэгдсэнээр Канадын 10 дахь муж болжээ.

  • 1959 - Төвдийн бурхны шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улс төрийн орогнол хүсчээ.

  • 1964 - Бразилын армийн генерал КастелоБранкогын удирдлага дор төрийн эргэлт эхлэв.

  • 1966 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 10" хөлөг сарны тойрог замд орсон дэлхий анхны сансрын хөлөг болжээ.

  • 1970 - Дэлхийн тойрог замд 12 жил ажилласан "Эксплорер 1" хөлөг эх дэлхийдээ эргэн ирэв.

  • 1985 - "Нохой зодоон" буюу WWF-ын анхны томоохон тулаан МедисонСкүэрГарденд зохион байгуулагджээ.

  • 1990 - Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн 200 мянган иргэн Лондон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.

  • 1991 - Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.

  • 1998 - Нетскейп компанийн боловсруулсан Мозилла программ анх удаа худалдаан гарав.

Мөн энэ түүхэн өдөр мэндэлсэн алдартнуудаас тов дурдвал:

  • 250 - Ромын эзэн хаан КонстантиусХлорус

  • 1499 - Ромын пап IV Пиус

  • 1519 - Францын эзэн хаан II Анри

  • 1596 - Францын нэрт философич Рене Декарт

  • 1675 - Ромын пап XIV Бенедикт

  • 1685 - Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бах

  • 1723 - Данийн эзэн хаан V Фредерик

  • 1732 - Австрийн хөгжмийн зохиолч ЙосефГайдн

  • 1809 - Оросын нэрт зохиолч Николай Гоголь

  • 1851 - Шинэ Зеландын 20 дахь ерөнхий сайд Френцис Белл

  • 1878 - Боксын спортын домог, Америкийн боксчин Жек Жонсон

  • 1890 - Нобелийн шагналт Английн физикч Уиллиам Лоренс Брагг

  • 1906 - Нобелийн шагналт Японы физикч Томонага Шиничиро

  • 1914 - Нобелийн шагналт Мексикийн яруу найрагч ОктавиоПаз

  • 1934 - Академийн наадмын шагналт Америкийн жүжигчин ШерлиЖонес

  • 1939 - Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдиа

  • 1943 - Академийн шагналт жүжигчин, "Бугын анчин", "Чаддаг юм бол барь", "Үхлийн бүс" киноны од Кристофер Уолкен

  • 1947 - Колумб улсын 36 дахь ерөнхийлөгч ЧесарГавириа

  • 1948 - Нобелийн энх тайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ал Гор

  • 1970 - Словенийн долоо дахь ерөнхий сайд Аленка Братушек

  • 1971 - "Оддын дайн", "Мулен Руж", "Үзэсгэлэнт охин жонон хоёр" киноны од Шотландын жүжигчин Эван МакГрегор

  • 1972 - Нийгмийн сүлжээний "Твиттер" компанийг хамтран байгуулалцсан Эван Уиллиамс

Эх сурвалж: mn.wikipedia.org

Хуваалцах