Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 27-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 27-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


1576 онд: Японы их эзэн Шимазу Тадацүнэ төржээ.


1671 онд: Оросын Засгийн газрын цэргүүд Степан Разин тэргүүтэй бослогчдын төв болсон Астрахань хотыг эзэлж бослого дарагдсан байна.


1701 онд: Шведийн одон орон судлаач, физикч, математикч, цельсийн градус буюу халуун хүйтний хэм хэмжүүрийг тооцож гаргасан, зохион бүтээсэн Андерс Цельс мэндэлжээ.


1895 онд: Альфред Нобель өөрийн нэрэмжит Нобелийн шагналын сан байгуулах тухай гэрээслэлд гарын үсэг зурсан ажээ.


1920 онд: Беларусын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид эрх барьж буй большевикуудын эсрэг гаргасан Слуцк хот дахь бослого эхэлжээ.


1940 онд: Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч Брюс Ли энэ өдөр мэндэлсэн байна.


1968 онд: Пенни Анн нь мэргэжлийн сагсан бөмбөгийн анхны эмэгтэй тоглогч болов.


1997 онд: Алжирын хоёр дахь Соханы аллага 25 хүн алагдсан юм.

Хуваалцах