Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


1536 он: Америк тивд Европын анхны сургууль нээгдэв. Мексикт хяналт тогтоосон Испанийн санваартан Хуан деЗумарагга, Ерөнхийлөн захирагч АнтониодеМендозагийн санаачилгаар СантаКрузийн шашны сургуулийг нээжээ.


1641 он: Чилийн Мапуче овгийн индианчуудтай Испанийн засаг захиргаа түр найрамдав.


1661 он: Английн Лондон хотыг хяналтдаа авах гэсэн Тавдугаар монархистуудын бүтэлгүй оролдлого эхэлжээ. Хэд хоногийн дараа бослого дарагдаж буруутай этгээдүүдэд хариуцлага оноосон юм. 1838 он: Морзын кодыг ашиглан АльфредВайл цахилгаан мэдээг зохион бүтээв.


1839 он: Ирландын Дублин хотод сүүлийн 300 жилд үзэгдээгүй хүчтэй шуурга шуурав. Шуурганы улмаас хотын 20 хувь нь сүйджээ.


1847 он:СамуэльКольтын өөрийн бүтээсэн гар бууг АНУ-ын Засгийн газарт худалдах эхний гэрээг амжилттай байгууллаа.


1907 он: Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдүүдийг харах, сургах үүрэг бүхий анхны сургуулийг Мариа Монтесорри нээв.


1912 он: Германы геофизикчАльфредВегенэр тивүүдийн шилжилт, хөдөлгөөний талаарх анхны санааг дэвшүүлэв.


1929 он:Тереза эх Энэтхэгийн Калькутта хотод ядүү, өвчтэй хүүхдүүдийг энэрэн, асрах үйлсээ эхлүүлжээ.


1930 он: АНУ-ын Нью-Йорк мужийн Индианаполис хотод дизель хөдөлгүүртэй анхны автомашин замын хөдөлгөөнд оролцов.


1941 он: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт алдарт "Эрх чөлөөний дөрвөн хэлбэр" илтгэлээ олон нийтэд тавив.


1947 он: Пан Америкийн агаарын тээврийн компани төлбөрт нислэг үйлдэх зөвшөөрөл авсан анхны агаарын тээврийн компани болов.


1951 он:Ганвагийн хядлага эхлэв. Хядлагад Өмнөд Солонгост коммунизмыг дэмжигч гэх 200-1300 хүнийг хороожээ.


1989 он: Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн амь насанд халдсан СатвантСингх, КехарСингх нарт цаазын ял оноож, тэр өдөртөө цаазлав.


2000 он:Пиринейн хойгт хамгийн сүүлд бүртгэгдсэн янгир ямаа аянгын улмаас унасан модонд хөнөөгдөн энэ төрөл зүйл Пиринейн хойгт устаж үгүй болжээ.


2012 он: Сирийн Дамаск хотын цагдаагийн газарт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 26 хүн амиа алдан, 63 хүн шархдав.


2019 он:Малайлызын хаан ширээнээс V Мухаммад өөрийн хүсэлтээр татгалзав. Ингэснээр тус улсын түүхэнд эрх ямбаасаа татгалзсан анхны хаан болон үлджээ.


2021 он: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампын дэмжигчид Капитолын ордон руу халдав. АНУ-ын Конгрессийн танхим руу нэвтэрсэн энэ сөргөлдөөний үеэр таван хүн амиа алдсан билээ.

Хуваалцах