Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 7-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 7-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


1610 онд: Аугаа одон оронч ГалилиоГалилей Бархасбадь гарагийнГанимед, Галлисто, Ио, Европа гэх дөрвөн сарыг илрүүлжээ. Гэвч тэр нээснээсээ хойш 2 хоногийн дараа сүүлийн хоёрыг нь сар гэж үзсэн байна.


1782 онд: Америк тивийн анхны арилжааны банк болох Хойд Америкийн банк нээгдэв.


1785 онд: Францын иргэн Жеан-ПьерБланшар, АНУ-ын иргэн Жон Жеффрис нар Английн Довер хотоос Францын Калай хот хүртэл агаарын бөмбөлгөөр аялжээ.


1797 онд: Итали улсын одоогийн төрийн далбааг албан ёсоор баталж, мандуулж эхлэв.


1894 онд: Францын иргэн УиллиамКеннедиДиксон хөдөлгөөнт дүрс /одоогийн кино/-ийн албан ёсны патентыг авчээ.


1927 онд: АНУ-ын Нью-Йорк хотоос Их Британийн нийслэл Лондон хот руу дуудлага хийх анхны телефон үйлчилгээ нээгдэв.


1931 онд: Австралийн нисгэгч Гай Мензэс Австралиас Шинэ Зеланд хүртэл 11 цаг 45 минутын турш зогсолтгүй нислэг үйлдсэн анхны хүн болов.


1935 онд: Италийн БенитоМуссолини, Францын гадаад хэргийн сайд ПьерЛавал нар Итали-Францын гэрээнд гарын үсэг зурав.


1945 онд: Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Их Британийн генерал БернардМонтгомери хэвлэлийн бага хурал зарлаж, Бьелжийн тулаанд ялалт байгуулсанаа мэдэгдэв.


1959 онд: АНУ-ын Засгийн газар Кубын шинэ удирдагч ФидельКастрог хүлээн зөвшөөрч байжээ.


1979 онд: Вьетнамын цэргийн хүч ПномПень хотод нэвтэрч Камбожийн армийг бүрэн ялав. Ингэснээр Кхмерийн бослогоор гарч ирсэн ПолПотын засаглал нуран унасан юм.


1980 онд: АНУ-ын ерөнхийлөгч ЖиммиКартер "Крайслер" корпорацад 1,5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ.


1989 онд: Японы эзэн хаан Хирохитог нас барсны дараа түүний хүү Акихито хаан ширээнд суув. Тэрээр Япон улсын 125 дахь эзэн хаан болсон юм.


1990 онд: Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай ганхмал цамхаг болох Пиза аюулгүй байдлын үүднээс олон нийтээс хаалгаа барьжээ.


2015 онд: Францын нийслэл Парис хотын төвд байдаг ШарлиЭбдо сонины редакцад террористууд халдаж, 12 хүн амь эрсдэн, 7 хүн шархаджээ.

Хуваалцах