Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 8-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 8-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


1697 онд: Британийн эзэнт гүрэн сүүлийн удаа цовдолж цааз гүйцэтгэв. Байгалийн хуультай тэрсэлж, номлол зөрчсөн гэж үзэн 21 настай ТомасЭйкенхэдийг цаазалжээ.


1811 онд: АНУ-ын Луйзана мужийн СейнтЖеймс хотод эхэлсэн ЧарльзДэсЛондесийн удирдсан боолуудын бослого амжилтгүй болов.


1828 онд: АНУ-ын Ардчилсан нам байгуулагдав.


1912 онд: Африкийн үндэсний зөвлөл байгуулагдав.


1918 онд: АНУ-ын Ерөнхийлөгч ВүүдроуУильсон Дэлхийн нэгдүгээр дайны дараах нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар "14 асуудал" нэртэй илтгэлээ тавьжээ.


1926 онд:Хэяазын хаан ширээнд суусан Абдул-АзизИбн Сауд улсын нэрийг Саудын Араб болгон өөрчлөв.


1933 онд: Испанийн Барселон хотод анархистуудын бослого дэгдэв.


1936 онд: Ираны төрийн тэргүүн Реза Шах шашны шинэтгэл хэрэгжүүлж, олон нийтийн газар эрэгтэй, эмэгтэй хүмүүс шашны хувцас өмсөхийг хориглов.


1946 онд: Финландын Дайны хэргийн шүүх Вермахтын генерал Эрих Бушенхагены илтгэлийг авч хэлэлцэв. Уг илтгэлд Нацистын Герман дайны үеэр хэрэгжүүлсэн Барбаросса ажиллагааны ерөнхий төлөвлөгөө багтаж байжээ.


1963 онд: АНУ-ын нийслэл Вашингтон хотод ЛеонардоДаВинчигийн "Мона Лиза" зураг анх удаа олны хүртээл болов.


1964 онд: АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон "Ядуурлын эсрэг дайн" зарлав.


1973 онд:Уотергейт зочид буудлын Ардчилсан намын байрлаж байсан өрөөнд хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгагдсан долоон хүнийг шүүх хурал эхэлжээ.


1994 онд: ОХУ-ын сансрын нисэгч ВалерийПоляковСоюз ТМ-18 хөлгөөр Мырсансрын станцтай холбогдов. Тэрээр 437 өдрийг сансарт өнгөрүүлснээр дээд амжилт тогтоосон юм.


2004 онд: Далайн тээврийн хамгийн том хөлөг онгоц гэгдэх Queen Mary 2 хөлөг онгоц бүтээгджээ.


2010 онд: Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байсан Того улсын шигшээ багийн автобус руу зэвсэгт этгээдүүд халдаж, гурван хүний аминд хүрч, есөн хүнийг шархдуулжээ.


2020 онд: Украины агаарын тээврийн 752 дугаар нислэг Тегеран хотын ИмамХомейнигийн нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолдов. Ослын улмаас хөлөгт зорчиж явсан 176 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд хожим нь Ираны зенитийн пуужингаар устган сөнөөгдсөн болохыг тогтоосон юм.

Хуваалцах