Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 10-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 10-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МЭӨ 49 онд: Юлий Цезарь Рубикон голыг гаталсан нь иргэний дайн эхлэх дохио болов.


1863 онд: Дэлхийн хамгийн хөгшин метро гэгдэх Лондон хотын метроны Паддингтон болон Фаррингтоныг холбосон шугам нээгджээ.


1870 онд: Алдарт бизнесмэн Жон Д.Рокэфеллер "Стандарт Ойл" компанийг үүсгэн байгуулжээ.


1916 онд: Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын эзэнт гүрний арми Османы эзэнт гүрний армийг буулган авав.


1920 онд: Версалийн гэрээ байгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав.


1927 онд: Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.


1946 онд: НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.


1966 онд: Ташкентын тунхагаар Энэтхэг-Пакистаны тал энхийн гэрээнд гарын үсэг зурж, Энэтхэг-Пакистаны хооронд жил гаруй үргэлжилсэн дайн өндөрлөжээ.


1984 онд: АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.

Хуваалцах