Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр дэлхийн түүхэндболсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


1797 онд: Францын усан онгоц эргийн дагуу Их Британийн хоёр хөлөгтэй ширүүн тулаан хийж, Британийн ялалтаар өндөрлөжээ. Тулаанд 900 хүн амь үрэгдсэн юм.


1822 онд: Грек улсын одоогийн төрийн далбааны загварыг Эпидаурын анхны хуралдаанаар батламжилжээ.


1840 онд: АНУ-ын түүхэн дэх томоохонд тооцогдох байлдааны хөлөг онгоц Лонг Айлэнд орчимд живж, улмаар 139 хүн амиа алджээ.


1847 онд: Кахуэнгагийн тунхагт АНУ болон Мексикийн талууд гарын үсэг зурсны дүнд АНУ-Мексикийн хооронд дэгдсэн дайн дуусав.


1888 онд: АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний газар зүйн хүрээлэн байгуулагдав.


1910 онд: АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.


1942 онд: Автомашин зохион бүтээгч Хенри Форд хуванцар машины патентын эрхийг авчээ. Энэ нь төмөр машинаас 30 хувь илүү хурдтай байсан юм.


1991 онд: Зөвлөлт Литвын нийслэл Вильнюс хотод ардчиллыг дэмжсэн жагсагчдыг ЗХУ-ын арми хүч хэрэглэн тараахад 14 хүн амиа алдаж 1000 гаруй хүн шархаджээ.


2012 онд: Орчин үеийн зорчигч тээврийн, тансаг зэрэглэлийн Коста Конкордиа усан онгоц живж, 32 хүн амиа алдав. Хожим нь тус хөлгийн ахмад буруугаа хүлээжээ.

Хуваалцах