Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 14-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 14-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.




1539 онд: Испани улс Кубыг эзлэн түрэмгийлэв.




1784 онд: АНУ-ын Конгресс Их Британийн хамт Парисын тунхагт гарын үсэг зурав.




1822 онд: Грекийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Теодорос Колокотронис Акрокоринтийн нуруунд Османы эзэнт гүрний Деметриос Ипсилантистай тулалджээ.




1858 онд: Италийн эзэн хаан III Наполеоны амь насанд халдахыг завдав.




1938 онд: Антарктид дахь нэгэн газар нутгийг Норвегичууд эзэлж, улмаар Хатан Маудын нутаг хэмээн нэрийджээ.




1943 онд: Дэлхийн хоёрдугаар дайн: Касабланкагийн хуралд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль нар дайны стратеги, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар санал солилцжээ.




1952 онд: Америкийн NBC сувгаар олон жил цацагдсан "Өнөөдөр" өглөөний мэдээллийн хөтөлбөрийг Дейв Гарровей эхлүүлсэн байна.




1960 онд: Австралийн нөөцийн банк буюу төв банк байгуулагджээ.




1973 онд: Алдарт дуучин Элвис Преслигийн тоглолтыг телевизээр шууд дамжуулсан нь нэг уран бүтээлчийн тоглолтыг хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг болж телевизийн урлагийн түүхэнд бичигджээ.




1993 онд: Польшийн түүхэнд энх цагт болсон хамгийн хөнөөлтэй осол болов. Польшийн "Йан Хевелойц" хөлөг Рюгений ойролцоо осолдож, хөлгийн 55 гишүүн амиа алджээ.




2004 онд: Гүрж улс одоогийн "таван загалмай" бүхий далбааг хэрэглэхээр баталжээ. Энэ нь тус улсын түүхэнд 500 жил мандуулсан далбааг өөрчилсөн тохиолдол болсон юм.




2010 онд: Йемений Засгийн газар Аль-Кайда террорист бүлэглэлийн эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Хуваалцах